Мэргэшүүлэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-22 16:04:41
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотноо Зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, амралтын газар рашаан сувиллынхныг мэргэшүүлэх сургалтыг зохион явуулж байна.
Сургалтыг Улаанбаатар хотын “Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль”- ийн багш нар зааж байгаа аж. 
Үйлчилгээний байгууллагууд нь мэргэжлийн зэрэг, үнэмлэхтэй ажилчидтай байх шаардлагатай тул Баянхонгор аймгийн үйлчилгээний салбарын ажиллагсдыг мэргэшүүлэх, үйлчилгээний үндсэн технологи эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалт хоёр өдөр үргэлжилнэ.
Сургалтыг аймгийн Засаг даргын дэргэдэх Гадаад харилцаа, аялал жуулчлалын алба, Баянхонгор сумын ЗДТГ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжилзүйн газар хамтран зохион явуулж байна.
                                                                                                                           Б.Мөнхзул
Холбоотой мэдээ