Шилдэг удирдагчдыг шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан “Удирдлагын манлайлал-Хүүхдэд ээлтэй орон нутаг” аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр хоймор нутгийн төрийн байгууллагын шилдэг 4 удирдагчийг тодруулж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай төрийн байгууллагад 37 жил тасралтгүй ажилласан бөгөөд Тариалан сум нь аймгийнхаа шилдэг сумаар сүүлийн 10 гаруй тогтмол шалгарсан учраас шилдэг удирдагчаар шалгарав.
Мөн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд 33 жил төрийн байгуулагад ажиллахдаа аймгийн төсөв санхүүгийн зөрчилгүй байгууллагаар удаа дараа шалгарсан амжилтаар, Эрдмийн далай цогцолбор сургуулийн захирал Д.Цогтоо боловсролын байгууллагад 33 жил ажиллахдаа 1997 оноос хойш тус сургуулийн захирлаар ажиллаж улсын хэмжээнд танигдсан шилдэг сургууль болж чадсан амжилтаар төрийн үйлчилгээний албаны манлайлагчаар тодров. Харин Хилийн цэргийн 0257-р ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр сумангийн орлогчоос ангийн захирагч хүртэл 32 жил ажиллахдаа эх орныхоо хил хамгаалах албанд хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа учраас төрийн тусгай албаны манлайлагчаар шалгарсан байна.
Дээрх 4 удирдагч өөрсдийн арга туршлагаас хуваалцаж, удирдах ажилтны манлайлал, хариуцлага хамтын ажиллагааг сайжруулж байж үр дүнд хүрнэ гэдгийг энэ үеэр онцолж байлаа.

Б.Гантуяа