Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-28 17:06:54

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 16.04 цагт 64 хувийн ирцтэй эхэлж, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцууллаа. Мөн тэрбээр Засгийн газар 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай,“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” хуулийн төслийг татаж авах бичиг ирүүлснийг танилцуулав.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлж, гишүүд асуулт асууж, саналаа хэлж байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ