“Алтайн баялаг-Залуус” клуб бүтээлч ажил хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2017-05-24 22:15:34

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэсэг залуус бусдыгаа манлайлан уриалж тодорхой бүтээлч ажлыг зохион байгууллаа.
“Алтайн баялаг-Залуус” клуб аймгийн төвөө хогийн савтай болгох зорилгоор залуусаа уриалж “Цэвэр Цэмцгэр Алтай” аяныг зохион байгуулж нийт 68 байгууллагын ажилтан, албан хаагчид , иргэдийг хамруулжээ.

Уг аянаар 3037850 төгрөг цугласан бөгөөд “Алтайн баялаг-Залуус” клубын үйл ажиллагаанд оролцдог, тусладаг залуусын дэмжлэгтэйгээр нэг бүр нь 115300 төгрөгийн үнэтэй 30 ширхэг хогийн савыг өнгө үзэмж сайтай хийж аймгийн төв Есөнбулаг сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний газарт хүлээлгэн өгч, Алтай хотын төв гудамжинд байршууллаа. Залуучууд нэгдэн нийлж хийж бүтээж чаддагийг харуулсан уг аяныг зохион байгуулагчид олон залуусын хүсэл тэмүүллийг  өдөөж хамтран ажиллаж чадсан байна.

                                                                                                                           Ш.Цоодол

Холбоотой мэдээ