АНУ Ирак дахь хуурай замын хүчнээ өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-29 12:31:30

ВАШИНГТОН. /Sputnik/. “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх зорилгоор АНУ Ирак дахь хуурай замын байлдааны цэргийнхээ тоог нэмэгдүүлж магадгүй байгаа боловч бүрэн хэмжээний давшилтын ажиллагааг түр хугацаанд зогсооно гэж Пентагоны албан хаагч байсан Лоуренс Корб мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлтэй хуурай замаар тэмцэхийг Пентагон үгүйсгэхгүй гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер мягмар гарагт мэдэгдсэн билээ.

АНУ-ын хуурай замын тусгай хүчин Иракт байгаа бөгөөд Пентагон үүнийг өргөжүүлэх хүсэлтэй байна гэж Корб мэдэгдэв.

2003 онд Иракт явуулсан АНУ-ын үйл ажиллагаа дахин давтагдаж байна гэх мэдээлэл гарахаас өмнө Эш Картер Ирак дахь хуурай замын цэргүүдийнхээ тоог нэмэгдүүлэх тухайгаа урьдчилан мэдээлэх хүсэлтэй байна гэснийг Корб эсэргүүцээд, цэргийн бүрэн оролцоо нь улс төрийн хувьд боломжгүй юм гэж мэдэгджээ.

Пентагон “AH-64 Apache” байлдааны нисдэг тэрэг Ирак руу илгээж магадгүй гэсэн мэдээлэлд тэрбээр тайлбар хийн, “Лалын улс” бүлэглэлийн байрлалд цохилт өгөхөд сөнөөгч онгоцноос байлдааны нисдэг тэрэг илүү үр дүнтэй, учир нь нисдэг тэрэг илүү нарийвчлалтай цохилт өгнө гэж мэдэгдсэн байна.

Ирак дахь хуурай замын хүчнийг бэхжүүлэх төлөвлөгөөтэй холбоотой мэдээлэл аваагүй гэж АНУ-ын Төв командлал өчигдөр мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ