Аймгийн хэмжээнд зөвшөөрөлтэй 300 гаруй цэгт тамхи худалдаалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны 4 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд тамхи худалдаалах зөвшөөрөлтэй 365 цэг, зөвшөөрөлгүй боловч тамхи худалдаалдаг ТҮЦ 12 байна гэсэн судалгаа гарчээ. Тус аймагт сүүлийн жилүүдэд халдварт бус өвчлөл нэмэгдэж буй гол шалтгаан нь иргэдийн дундах архи тамхины хэрэглээ их байгаатай хобоотой хэмээн албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Тиймээс дам тамхидалтын хор уршгийг таниулах, тамхины хяналтын тухай хуулийг сурталчлах зорилгоор “Тамхины эсрэг дэлхийн өдөр”-ийн хүрээнд холбогдох газрууд өдөрлөг зохион байгуулав.
Тамхины хяналтыг сайжруулах, тамхигүй аймаг болох зорилгоор аймгийн ИТХ-ын 2011 оны 66 тоот захирамж батлагдсан байдаг. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангуулах, тамхины эсрэг хуулийг сурталчлан таниулах, тамхины хор уршгийг ойлгуулах зорилгоор аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ хамтран зохион байгуулсан өдөрлөгт 200 гаруй хүн оролцож, харилцан мэдээлэл солилцжээ. Өдөрлөгт оролцогчдод гарын авлага тарааж, тамхины хяналтын тухай хууль болоод тамхины хор уршгийн талаар сургалт мэдээлэл өгч, АХА тэмцээн зохион байгуулж, мэдлэгийг нь сорьж, урамшуулжээ.
Мөн баар ресторан, зоогийн газар, зочид буудал, нийтийн эзэмшлийн талбай гээд олон нийтийн газруудад хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад хоёр зөрчил илрүүлж газар дээр нь зөрчлийг арилгуулж, торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.
“Анх ИТХ-ын тогтоол гарсанаас хойш хэрэгжилт аймгийн хэмжээнд маш сайн байсан. Гэвч жилээс жилд энэ байдал үгүй болж, тамхидалт хаа сайгүй дахин гарч эхэлсэн. Хамгийн наад захын жишээ гэхэд өнөөдрийн хяналт шалгалтаар сургуулийн орчинд багш нь тамхи татаад зогсож байгаа зөрчил илэрлээ. Энэ мэтчилэн зөрчил дутагдал гарсаар байна. Аймгийн хэмжээнд хийсэн эрсдэлт хүчин зүйлсийн суурь судалгааны үр дүнгээр халдварт бус өвчний шалтгаан болсон архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний дутагдал нь манай аймгийн хүн амын дунд нэмэгдэж, цаашид 15-34 насны хүмүүс халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна. Иймд иргэн бүр, гэр бүл бүр, хамт олон тамхины эсрэг нэгдэж, эрүүл идэвхитэй урт удаан наслахын төлөө амьдрах нь чухал юм...” хэмээн аймгийн ЭМГ-ын Мэдээлэл, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн А.Азжаргал хэллээ.

Т. Одончимэг