“Гэрэл”-ийн залуус “Сэтгэлийн бэлэг” -ээ задлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-31 16:52:41
Архангай /МОНЦАМЭ/. Маргааш Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баяр болох гэж байна. Архангай аймагт хүүхэд рүү чиглсэн олон үйл ажиллагаа болж байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Гэрэл” клубын залуучууд санаачлан “Сэтгэлийн бэлэг” арга хэмжээг өнөөдөр 2-р сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нэгдүгээр багийн аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, багийн засаг дарга гээд олон ААНБ-ууд дэмжин оролцжээ.

“Сэтгэлийн бэлэг” арга хэмжээний үеэр Эрдэнэбулган сумын 1-р багийн амьдралын түвшингээс доогуур орлоготой 10 өрхөд хоол хүнсний дэмжлэг үзүүлж, мөн зорилтод бүлгийн 100 хүүхдэд хүүхдийн баярын бэлэг өгсөн юм. Мөн 2-р сургуулийн авьяаслаг сурагчид бяцхан концерт тоглож, хүүхдүүдийн дунд хөгжилтэй тоглоом зохиож, байр эзлүүлэн шагнаж урамшууллаа. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ