Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-05-31 17:55:55
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаан болж байна. Энэ нь 2016 оны сонгуулиас хойш болж буй анхны нэгдсэн хуралдаан юм. Учир нь өнгөрсөн хугацаанд хоёр намын хоорондын асуудлаас болж иргэдийн хурал бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадахгүй өнөөг хүрсэн билээ. 96,8 хувийн ирцтэй эхэлсэн хуралдаанаар зургаан төрлийн асуудлыг хэлэлцэх юм.   
Аймгийн ИТХ-ын дөрөвдүгээр хуралдаанд МАН-ын 16, АН-ын 15 гээд нийт 31 төлөөлөгч оролцож, хурлыг 96,8 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Энэ удаагийн хуралдаанаар хурлын төлөөлөгч Ц.Алтансүхийн өргөдлийг хэлэлцэж, хурлаас чөлөөлсөн тогтоол гаргах, П.Мөнхжаргалын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, ИТХ-ын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал гэсэн зургаан асуудлыг хэлэлцэх юм.
Хэлэлцэх асуудал олон, мөн хоёр намын бүлгүүдийн хувьд хэд хэдэн чухал асуудал хэлэлцэгдэх учир хуралдаан удаан хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.
 
Т. Одончимэг 
Холбоотой мэдээ