Дүрвэгчдийн асуудлаар Европт улс төр хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-29 13:57:35

МОСКВА. /Sputnik/. Европын улс төрийн намууд дүрвэгчдийн асуудлыг сонгогчдын санаа бодолд нөлөөлөх хэрэгсэл болгон ашиглаж байна хэмээн Европын парламентын гишүүн лхагва гарагт мэдэгдлээ.

Дүрвэгчдийн дамжин өнгөрдөг улсууд болох Чех, Болгар, Польш, Унгарт явуулсан “Populus” компанийн санал асуулгад оролцогчдын 62 хувь нь дүрвэгч хүлээн авахыг эсэргүүцэж, 26 хувь нь дэмжсэн байна.

“Европ даяар, ялангуяа, сонгууль болж буй улсад улс төрчид зарим хүний болгоомжлолоор тоглож, дүрвэгчид нь Европын үнэт зүйлсэд аюул эрсдэл учруулж байна хэмээн уг асуудлыг мэтгэлцээний сэдэв болгож байна. Энэ нь аюултайгаар барахгүй, огт худал юм” хэмээн Европын парламентын гишүүн Корнелиа Эрнст мэдэгджээ.

2015 оны эхний есөн сард хүчирхийлэл, өлсгөлөнгөөс зугтсан 710 мянга гаруй дүрвэгч  Европын Холбооны улсуудад ирснийг Европын Холбооны хилийн “Фронтекс” агентлаг мэдээллээ.

160 мянган дүрвэгчийг хувь тэнцүүлэн тараах Европын Холбооны төлөвлөгөөг Зүүн Европын Чех, Словак, Румын, Унгар зэрэг улсууд хүчтэй эсэргүүцсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ