Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллахад сайн дурын хүмүүстэй хамтрах нь чухал

Орон нутагт | Хөвсгөл
erdenechimeg@montsame.mn
2015-10-29 14:48:03

Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны “Өвгөд” сургалтын төвд 20 гаруй хүүхэд тогтмол хамрагдаж байгаа бөгөөд хүүхдүүдэд мэдлэг олгохоос гадна сэргээн засах үйлчилгээ эмчилгээ, сувилгааг давхар үзүүлж байна.

Тус төвийн үйл ажиллагаатай Ховд аймгийн төлөөллүүд ирж танилцан туршлага судалж “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Нийгмийн халамж, Засаг даргын тамгын газар зэрэгтэй хамтран  ажилладаг. Мөн орон нутгийн төрийн байгууллагууд ч хамтран ажиллаж дэмждэг төдийгүй аливаа үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй сумдын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүрч үйлчлэхийн тулд сайн дурын хүмүүсээр эгнээгээ өргөтгөж хоёр суманд очиж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалт явуулсан зэрэг цаашид Ховд аймагтаа хэрэгжүүлэх олон тэргүүн туршлага байгааг онцолж байлаа.

Б.Гантуяа

 

 

 

Холбоотой мэдээ