СХД-ийн Эрүүл мэндийн төв орчин үеийн дурангийн аппараттай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-06-05 13:00:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын дарга Ц.Сандуй  өнөөдөр СХД-ийн  Эрүүл мэндийн төвд 300 сая төгрөгийн үнэ бүхий ходоод, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өглөө.

БНСУ-аас хандиваар өгч байгаа уг төхөөрөмж нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг, манай улсад анх удаа орж ирж байгаа юм. НИТХ-ын даргын санаачилгаар хэрэгжсэн уг төсөл нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал хувь нэмэр боллоо хэмээн эмч, ажилчид хэлж байв.

 
Дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн тус багаж, тоног төхөөрөмж нь өндөр хүчин чадлын хялбар ашиглалттай зөв зураглалтай бат бөх, орчин үеийн техникийн шинэ шийдэл бүхий видео бичлэгийн үед болон зураг авалтын үед HD зураглал үзүүлэх өвчтний шинжилгээнд гарсан мэдээллийг дүгнэх болон бичлэг хийж хадгалах системтэй бөгөөд өөр дээрээ санах ой бүхий процессортой аж. Мөн өвчтний мэдээллийг хадгалах мэдээллийн санг өөр дээрээ шууд үүсгэж болдог байна.

Түүнчлэн мэдээллийн баримт болгон буулгахдаа фото принтер ашиглаж болно. Зураг видео зургийг эх үүсгэвэрт хуулдаг. Уян дуран нь эсэргүүцлийн өнцөг үгүй буюу хүссэн зүгтээ эргэж болдог. Анх удаа HD технологийн системийг бүх үйлдэлдээ ашигласан 1,24 мегапиксель нягтралт бүхий камертай, өөрийн гэсэн үйлдлийн системтэй. Камерын толгой нь дэлгэмэл өнцгөөр буюу том өнцгөөр хардаг, бусад бүх дурангийн жижиг хэрэгсэл таардаг байна.

Д.Өлзий
 
Холбоотой мэдээ