Хямд үнэтэй орон сууц барихаар шав тавив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-05 14:23:23
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ суманд хямд үнэтэй 27 айлын орон сууцны барилга барихаар болжээ.
Орон сууцны корпорациас санхүүжилт гаргаж тус суманд ам метрийг нь 999 мянган төгрөгөөр тооцож орон сууц барих шавыг энэ сарын 03-нд тавив. Харин Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл ам метрийг нь 650 мянган төгрөгөөр тооцож зөрүү мөнгийг нь гаргахаар болсон аж.
Авто зам, төмөр замын хос хөдөлгүүртэй, шилэн кабелын сүлжээнд холбогдсон Эрдэнэ суманд төвлөрсөн халаалтын зуух барьж сумын төсөвт байгууллагуудыг цэвэр бохир усны сүлжээнд холбох дэд бүтцийн ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр сумын төвийн айлууд төвлөрсөн халаалтын сүлжээнээс гэр лүүгээ шугам татаж орон сууцны айлаас дутахгүй тохилог орчинд аж төрөх боломж бүрдэнэ. Орон сууц барих бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Энхмэнд нар оролцов.
Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ