12 дугаар ангийн сурагч уран зургийн бие даасан үзэсгэлэн гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар БДС-ийн 12 дугаар ангийн сурагч Гантулгын Хулан “Яргуй-2” нэртэй өөрийн бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ гаргалаа. Тэрээр цэцэрлэгт байхаасаа зураг зурж эхэлсэн бөгөөд цаашид уран зургийнхаа чиглэлээр суралцах сонирхолтой гэнэ.
Түүний хувьд анх 2013 онд "Хатад" нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд нь бийрэн болон натюрморт төрлийн 30 гаруй зураг дэлгэжээ.
“Би цэцэрлэгт байхаасаа зураг зурах сонирхолдоо хөтлөгдсөн. Наймдугаар ангид ороод зураач Ё.Бадарч багшдаа шавь орж, албан ёсоор уран зургаар хичээллэж эхэлсэн. Ерөнхийдөө нарийн ажиллагаа ихтэй, ур чадвар шаардсан зураг зурах дуртай. Энэ удаагийн үзэсгэлэнд маань ихэвчлэн муутуу цаасан дээр зурагдсан цэцэгсийн бэхэн зургууд тавигдсан байгаа. Миний хувьд энэ жил 12 дугаар анги төгсөж байна. Ер нь цаашдаа уран зургаараа дагнан суралцах сонирхол маш их байна...” хэмээн тэрээр ярьж байна.
Сүхбаатар аймагт МУСТА Ё.Бадарч, Ж.Дүүрэнтөгс, С.Гантулга гээд олон зураачид бий. Тэдний хувьд хамтарсан үзэсгэлэнгүүдээ удаа дараа гаргаж байсан. Харин сургуулийн сурагч яг ингэж уран зургаар дагнан, бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан тохиолдол бараг байдаггүй гэж хэлж болно. Г.Хуланд сургуулийнх нь зүгээс үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хүүхдийн байгууллагын “Шилдэг сурагч” алтан медаль гардуулан өглөө. Мөн анги хамт олон, найз нөхөд, ахдүүс нь түүнд баяр хүргэн урам хайрлалаа.

Т. Одончимэг