Дотуур байрны барилга ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-05 21:29:02
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн Сайхан суманд дотуур байрны шинэ барилга ашиглалтад орж байна. Хоёр давхар барилгад 40 хүүхэд амьдарч суралцах бололцоогоор хангасан төдийгүй 6 настай хүүхэд тоглох тасалгаатай юм байна.
-Сургуулийн дотуур байранд амьдардаг 160-180 хүүхдийг хооллох зориулалтын заалтай. Мөн орчин үеийн боловсон ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүртэй. Хүүхдүүдэд сурах орчин хамгийн чухал байдаг. Хөдөөгийн нөхцөлд гэрээсээ хол байгаа хүүхдүүдийг дулаан байранд амьдарч, хооллож ундлах бололцоогоор хангахаар сүүлийн жилүүдэд нэлээд санаачилга гаргаж хөөцөлдсөн. Энэ барилгын хөрөнгийн асуудлыг концессийн гэрээнд оруулж шийдсэн аймгийн үе үеийн удирдлагууд талархаж байна гэж аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Орших ярьлаа.
"Ана-Эрд" ХХК тус барилгыг барьж ашиглалтад оруулжээ.
М.Батжаргал
Холбоотой мэдээ