Хагас жилийн мал тооллогод 3159 өрх хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл/МОНЦАМЭ/Хөвсгөл аймагт хагас жилийн мал тооллого эхэллээ. Энэ удаагийн мал тооллогод 3159 өрх хамрагдах бөгөөд түүврийн аргаар өрхүүдийг сонгосон байна. Тооллогод сум бүрт 10, нийт 230 тоологч ажиллаж байна. Мөн хагас жилийн мал тооллогын хяналтын тооллогод 2 чиглэлд ажлын хэсэг байгуулагдан хяналтын тооллого явуулах гэнэ. Мал бүхий иргэдийн малыг тоолохдоо нэг бүрчлэн тоолж бүртгэлийн нэг хуудсыг малчинд үлдээх юм.
Энэ удаагийн тооллогод малчин өрхүүдийг идэвхитэй оролцож малаа тоолуулах шаардлагатайг аймгийн Статистикийн хэлтсээс анхааруулж байв.
Тус аймаг өнгөрсөн оны жилийн эцсийн мал тооллогоор 5089196 толгой мал тоологдсон байна. Үүнээс тэмээ 2097, адуу 223380, үхэр 436634, хонь 2489188, ямаа 1937897 тоологдсон нь өмнөх оноос нийт мал 691132, тэмээ 102, адуу 27709, үхэр 44606, хонь 365453, ямаа 253262 толгойгоор тус тус өссөн дүн гарсан бол хагас жилийн мал тооллогоор зүй бус хорогдол, нэмэгдсэн төл зэргийн дүн мэдээ гарах ажээ.

Б.Гантуяа