Эрүүгийн 41 хэргийг хянан шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-06 13:24:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч тавдугаар сарын 29-нөөc зургадугаар сарын 2-ны өдрийн хугацаанд нийт  30 гомдол мэдээллийг шалгасан байна.
 Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авчээ.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 2 хэргийг хэрэгсэхгүй болгох, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар тус тус прокурорт шилжүүлсэн бол одоогоор 41 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ