Хүний нөөцийн мэргэжилтний сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газрын энэ оны үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний дагуу өнөөдөр Хүний нөөцийн мэргэжилтний сургалт эхэллээ.
Сургалтад ОБЕГ-ын болон төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хүний нөөцийн хэрэг хөтлөгч бүхий 35 албан хаагч хамрагдаж байна.
Монгол Улсын Батлан хамгаалахын бодлогын үндсэн баримт бичиг болон Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдаж, Онцгой байдлын байгууллага 2016 онд “Хүний нөөцийн бодлого, заавар, сургалтын бодлого, зохион байгуулах журам, зааврууд”-ыг боловсруулан шинээр батлуулсантай холбогдуулан дээрх бодлого, хууль, тогтоомж, дүрэм, зааврыг албан хаагчдад танилцуулж, хэрэгжилтийг хангахад сургалтын зорилго чиглэж байгаа юм.
“Хан голомт” сургалтын групптэй хамтран зохион байгуулж буй тус сургалт энэ сарын 8-ныг хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.