Тэтгэлэгт хөтөлбөрт Баян-Өлгийгөөс долоон сургууль хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-06-07 11:29:02
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хамтран хэрэгжүүлж буй «Боловсролын чанарын шинэчлэл» төслийн тэтгэлэгт хөтөлбөрийн 3 дугаар шатны төслийн шалгаруулалтад тус аймгийн Алтанцөгц, Буянт, Толбо, Өлгий сумын болон 3, 5 дугаар бүрэн дунд сургуулиуд болон Улаанхус сумын Хөх хөтөл багийн дунд сургуулийн төслүүд шалгарч, салбарын сайдын 2017 оны А/208 тоот тушаалаар тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан талаар аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын Захирлуудын зөвлөлийн тэргүүн Г.Амантай мэдээллээ.
Тэтгэлгийн хүрээнд нэр бүхий 7 сургуульд нийтдээ 48,590,500 төгрөгийн тэтгэлгийн санхүүжилт, мөн аймгийн 36 сургуульд 142,737,200 төгрөгийн үнэ бүхий STEM сургалтын хэрэглэгдэхүүний 576 багц олгогдохоор болсон байна. Тэтгэлгийн санхүүжилтийг дээрх сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд өөрсдийн боловсруулсан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхэд зарцуулах ажээ.
«Боловролын салбарын шинэчлэл төсөл» нь Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын математик, унших чадварын сурлагын амжилтад онцгой анхаарч, боловсролын чанарыг сайжруулах зорилгоор 2015 оноос хэрэгжиж эхэлсэн юм. 
Ө.Нурболат
Холбоотой мэдээ