Хөрсний агрохимийн шижилгээ хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-06-07 12:29:21
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт 2009 оноос хойш хийгдээгүй тариалангийн хөрсний агрохимийн шинжилгээг Төв аймгийн ХХААГ-аас найман жилийн дараа явуулж байна.


Аймгийн "Газар тариалангийн бодлогын баримт бичиг”-ийн хүрээнд тариалагийн хөрсний агрохимийн шинжилгээг 16 сумын 242 аж ахуй нэгжийн 41205 га талбайд явуулаад байна. Энэ онд багтаан уг шинжилгээнд Төв аймгийн газар тариалангийн бүх иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр хамрагдана.

 

Өмнө нь 2009 онд явагдсан "Атрын гуравдугаар аян"-ы хүрээнд тариалангийн хөрсний аргохимийн шинжилгээг 11 сумын 339 аж ахуй нэгж, иргэдийн 94.6 мянган га талбайд хийгдсэн байна. Энэ жилийн газар тариалангийн агрохимийн шинжилгээ буурсныг албаныхан хэлж байна.


Аргохимийн шинжилгээ хийгдсэнээр хөрсөнд дутагдаж буй азот, фосфор, кали болон хөрсний орчинд дутагдаж буй нэмэлт бодисуудыг мэдэж авах боломжтой юм. Ингэснээр хөрсний үржил шимийг хамгаалж, сайжруулах чиглэлээр тодорхой ажлууд хийгдэх боломжтой. Тухайлбал хөрсөнд ямар бордоо хэрэглэвэл илүү үр дүнтэй талаар тодорхой ойлголттой болно гэж Төв аймгийн ХХААГ-ын Газар тариалангийн ахлах мэргэжилтэн Ц.Алимантуяа онцолсон юм.

 

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ