2016 оны төсвийн багц хуулиудыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-10-30 09:23:42

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал дүгнэлтээ нэгтгэнэ. Байнгын хороодын хуралдаанаар 2016 оны төсвийн багц хуулийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлж, 2016 төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай”  тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн цагт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо “Б” танхимд хуралдаж, 2016 төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсох аж.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд хуралдаж, 2016 төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөсөн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ