УИХ-ын чуулганы хуралдаан завсарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.
Хуралдаанаар “Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Чуулганы үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.
Үүний өмнө Хууль зүйн байнгын хороо хуралдах юм. Чуулганы өнөөдрийн хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна.
Учир нь УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаар орон нутагт яваа тул хуульд заасанчлан дараагийн шатны удирдлага буюу УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хуралдааныг даргалж байгаа юм.

Б.Туул