Луганскт зэвсгийн агуулах шатаж, хоёр хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-30 10:59:11

КИЕВ. /TASS/. Луганск мужийн Сватово хотын зэвсгийн агуулахад түймэр гарч, дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдсан байна. Энэ тухай Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Зорян Шкиряк мэдээлжээ.

“Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан тухай мэдээлэл нотлогдсон” гэж тэрбээр “Facebook” сүлжээн дэх хуудсандаа бичсэн байна. Түүний хэлснээр, хүмүүсийн аюулгүй байдлыг хангахын тулд ДХЯ болон Зэвсэгт хүчний ажилтнууд хот руу ордог замуудыг хаасан байна.

“Байдал маш хүнд хэвээр байгаа бөгөөд агуулахад дэлбэрэлт болж, түймэр ассаар байна. Гэхдээ хотын оршин суугчид сандралд ороогүй байна” гэж Шкиряк нэмж хэлжээ. Тэрбээр мөн цагдаагийн ажилтнууд “хотын оршин суугчдад шаардлагатай тусламжийг үзүүлж, байдлыг хяналтдаа авсныг, мөн Луганск мужийн цагдаагийн дарга Юрий Покиньборода газар дээр нь ажиллаж, хууль сахиулах байгууллагын бүх үйл ажиллагааг биечлэн зохицуулж байгааг” мэдээлсэн байна.

Агуулахад түймэр гарч, дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан гэж урьд нь мэдээлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ