“Улаанбаатар” медиа урлагийн наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-09 11:50:24
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг хоёр дахь удаагаа өнөөдрөөс ирэх сарын 9-нийг хүртэлМонголын Уран зургийн галерейд зохион байгуулна.
 
Тус наадмын албан ёсны хамтрагчаар Гёте институт, Red Hero, ивээн тэтгэгчээр АНУ-ын ЭСЯ, Төгөлдөр сан, ХАС Банк, Porsche Mongolia, Mongolia Quest, СУИС, “АПУ” ХК дэмжигчээр тус тус ажиллаж байна.
  
Наадмын хүрээнд “Ул мөр” сэдэвтэй Монголын болон АНУ, Австрали, Герман, Израил, Нидерланд, Солонгос, Чех, Филиппин зэрэг орны уран бүтээлчдийн хамтарсан медиа үзэсгэлэн, дэлхийд ховордсон Монгол тахь, тахийн нутагшилт, шинээр Монголд нүүдэллэн ирж буй үйл явцыг харуулсан виртуал кино бүтээх аялал, медиа урлагийн сургалт, уран бүтээлчдийн “Урлагтай яриа” цуврал уулзалтыг тус тус зохион байгуулах юм.
 
Мөн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилтэд тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагийг олон нийтэд танилцуулах юм.

Ж.Болор
Холбоотой мэдээ