Сингапур улсын иргэд Монгол Улсад 30 хоногийн дотор визгүй зорчино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
sarnai@montsame.mn
2017-06-09 14:29:06
СИНГАПУР. /asiaone/. Сингапур улсын иргэд Монгол Улсад 30 хоногийн дотор зорчих бол виз авах шаардлагагүй боллоо.

Сингапур улсын ерөнхий сайд Ли Сяньлун 2016 оны 7 дугаар сард Монгол Улсад айлчлал хийсний дараа Сингапур улсын иргэд визгүй зорчих тухай гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд өнөөдрөөс эхлэн энэ гэрээ үйлчилж эхэлж байгаа юм.

Ийнхүү визгүй зорчих болсон явдал нь аялал жуулчлал, бизнесийн харилцааг өргөжүүлж, Сингапур улс болон Монгол Улсын хоорондын нөхөрсөг харилцааг улам бэхжүүлэх болно гэж хоёр талууд үзэж байна.

Мөн сүүлийн үеийн мэдээгээр Сингапур улсын пасспорттой иргэд олон улсын аялал жуулчлалын салбарт томоохон байр суурийг эзэлдэг юм байна.

http://www.asiaone.com/singapore/singaporeans-dont-need-visa-mongolia-travel-30-days

Х.Сарнай 
Холбоотой мэдээ