Тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд торгуульгүй татвар төлөх боломж бүрдүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар болсон байна.
Тодруулбал зургадугаар сарын 13-24-нийг хүртэлх хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулах юм байна.
Иймд дээрх хугацаанд сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл эзэмшигчид торгуульгүй төлөх боломжтой аж. Татвар төлөгч иргэд хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, тогтоосон хугацаанд албан татвар, төлбөрөө төлөхийг албаныхан анхааруулав.

Б.Заяа