" Үүц-1" хуурай хүнсийг цэргийн хоолны хангалтад нэвтрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-12 12:07:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ЗХЖШ-ын Ар талын газрын даргын санаачилгаар олон улсын жишигт нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, илчлэг тэжээл сайтай, дахин боловсруулах шаардлагагүй “Үүц-1” хуурай хүнсийг цэргийн алба хаагчдын хангалтад орууллаа.
"Үүц-1" хуурай хүнсийг хангалтад нэвтрүүлэхээр 2013 оноос эхлэн судалжээ. Ингээд багагүй судалгаа хийсний хүрээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн уг бүтээгдэхүүнийг санаачлан, 2015 онд Батлан хамгаалахын сайдын тушаалаар норм батлуулсан аж. “Үүц-1” хуурай хүнсэд тус тусдаа савласан өглөө, өдөр, оройн хоол болон бусад дагалдах хэрэгсэл багтсан.  Энэ хуурай хүнс  ОХУ, БНХАУ, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орон болон НҮБ-ын цэргийн алба хаагчдын хэрэглэдэг нэг удаагийн хүнсний  нормтой дүйцэхүйц адил, олон улсын жишигт нийцжээ. Стандартад заасан илчлэг, тэжээлийг нь хангасан  хуурай хүнсийг энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаа, хамтарсан болон хээрийн сургуулиудын үеэр хэрэглэх боломжтой. “Үүц-1”-ийн хувьд цаг уурын онцлог, ачааллыг харгалзан Монгол Улсын стандартын дагуу нэг жилийн хугацаатай хадгалан хэрэглэнэ гэж ЗХЖШ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан
Холбоотой мэдээ