Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг харшлын сорил үнэгүй тавьж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
gantuya@montsame.mn
2017-06-12 15:46:12
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/ харшлын зовиур илэрдэг 5-60 насны эрүүл мэндийн даатгалаа төлсөн хүмүүст харшлын сорил үнэ төлбөргүй тавьж эхэллээ.

Энэ нь олон улсын стандартад нийцсэн, Чех улсын 32 нэр төрлийн ургамлын болон хүнсний харшлийн сорил юм байна. Сорилыг тавиулахын тулд сүүлийн гурав хоног харшлын эм тариа хэрэглээгүй, гормоны эмчилгээг сүүлийн долоо хоног хийлгээгүй, эрүүл мэндийн даатгалын хураамжаа бүрэн төлсөн байх ёстой аж.
Хүмүүс харшилтай гэдгээ мэдэлгүй, ханиад хүрчихсэн гэж эндүүрэн удаадаг тохиолдол их байдаг. Хэрвээ танд:
  • Хамар битүүрэх
  • Нэг дор олон удаа найтаалгах
  • Хамраас нус гоожих
  • Нүд загатнах
  • Хоолой ирвэгнэх
  • Арьс улайх гэх мэт шинж тэмдэг илэрвэл харшлын сорил тавиулж, юунаас үүссэнийг илрүүлж эмчилгээ хийлгэх шаардлагатай юм.
М.Жавзмаа
Холбоотой мэдээ