XX зууны шилдэг романуудыг дэвшилтэт технологиор дахин хэвлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-10-30 14:15:51

XX зууны шилдэг романууд дахин хэвлэж уншигчдын гарт очлоо.

“Болор судар” хэвлэлийн газраас XX зууны алдартай романуудыг энэ цагийн уншигчдад хүргэх зорилгоор “XX зууны шилдэг романууд” төслийг хэрэгжүүлж байна.Төслийн хүрээнд эхний ээлжинд Төрийн хошой шагналт зохиолч Д.Намдагийн “Цаг төрийн үймээн", Төрийн шагналт зохиолч С.Удвалын “Их хувь заяа”, Төрийн шагналт, СГЗ зохиолч Ж.Пүрэвийн “Манан будан”, "Зүрхний хилэн”, “Хөгжмийн эгшиг” СГЗ зохиолч С.Пүрэвийн “Усны гудамж" романыг тус тус хэвлэн гаргажээ.

“Болор судар” хэвлэлийн газрын редактор Р.Сарангэрэл, “Эдгээр бүтээлийг хэвлэн гаргахдаа зохиолчид болон тэдний үр хүүхдээс албан ёсны зөвшөөрөл авсан. Ирэх онд “XX зууны шилдэг романууд” төсөл үргэлжилнэ. Манай хэвлэлийн газраас өөр олон сайхан бүтээлийн хэвлэх зөвшөөрлийг авч уншигчдадаа хүргэх болно. Монголын хэвлэлийн салбарын хөгжлийг дэлхийн жишигт хүргэхийг зорьж ажилладаг хэвлэлийн газрын хувьд эдгээр номын хэвлэлийн чанар, өнгө дизайнд онцгой анхаарч, орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэвлэсэн” хэмээн онцлов.

Энэхүү алдартай романуудыг зөвхөн өнөөдөр 30 хувийн хямдралтай үнээр бүх номын дэлгүүрээс худалдан авах боломжтой юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ