Аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 58 хувийг өөрсдөө хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 14:22:50

Өвөрхангай аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоог 100 хувь хурааж, үр тарианы хураалт  93 хувь, малын тэжээлийн хураалт 90  хувьтай байна. Урьдчилсан байдлаар нэг га-аас улаан буудай  11.2  цн, төмс 111.2 цн, хүнсний ногоо 134 цн хураан авчээ.

Энэ онд улаан буудайн гол хатгалтын үед гантай байснаас болц удааширч ургац хураалт оройтсон бөгөөд 2014 онд аймаг, орон нутгаас 100 тн элит үр авах тээврийн хөлсийг аж ахуйн нэгжүүдэд зээлээр олгож дэмжсэний үр дүнд Алтайский -70 сортын улаан буудайн сайн чанарын үр нийлүүлсэн нь ганг давахад сайнаар нөлөөлсөн хэмээн Хөдөө аж ахунй газрын мэргэжилтнүүд хэлж байна.

Мөн энэ зун үр тарианы аж ахуйн нэгжүүд техникийн шинэчлэл багагүй хийж, ХХААЯ-ны лизингээр болон ОХУ-ын хуучин комбайнуудыг авч ажилласан гэнэ. Ургац хураалт  урд оноос улаан буудай 178,6 тн, бусад үр тариа 29 тн, төмс 18,7 тн, хүнсний ногоо 155,3 тн, тосны ургамал 141 тн-оор тус тус илүү байгаа бөгөөд энэ нь  аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 58,9 хувийг хангах улаан буудай, төмсний 72 хувь, хүнсний ногооны 33 хувийн хангахуйц ургац авсан гэсэн үг юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ