Төлбөрийн картаар луйвар хийсэн Румын улсын иргэнийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-13 11:40:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төлбөрийн хуурамч картаар гүйлгээ хийж их хэмжээний мөнгө луйвардсан гэмт      хэрэг гарах болсныг ЦЕГ-аас анхааруулж байна. Фэйсбүүх хаягаар гадаадын иргэд манай иргэдийг хууран мэхэлж мөнгө залилан авч байгааг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл төлбөрийн картаар бас мөнгө луйварддаг болжээ. 
 Европын холбооны гишүүн Румын Улсын иргэн эрэгтэй, 35 настай Л.А нь Монгол Улсад байх хугацаандаа гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч төлбөрийн картуудад суулган луйврын гүйлгээ хийснийг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн  шалгаж байна. Уг этгээд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Арилжааны банкны АТМ /автомат мөнгөний машин/-аас өнгөрсөн 5 дугаар сарын 29-ний өдрөөс 6 дугаар сарын 8-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний луйврын гүйлгээ хийжээ. Улмаар Монгол Улсын иргэдийг хуурч мэхлэн, бичиг баримтыг нь ашиглаж банкны гадаад гуйвуулгаар шилжүүлсэн хэрэгт  эрүүгийн хэрэг үүсгээд байна.  Румын Улсын иргэн Л.А гэгч энэ этгээд   Монгол \улсад 5 дугаар сарын 28-ны өдөр ирээд маргааш нь буюу 29-нд ийнхүү луйвар үйлджээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ