Индонез улсад ойн түймэрт өртөж, амиа алдагсдын тоо 24 болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-10-30 14:30:27

БАНГКОК. /TASS/. Индонез улсын хэд хэдэн бүс нутагт хоёр сар асч байгаа их хэмжээний ойн  түймрийн улмаас наад зах нь 24 хүн амиа алдсан тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний агентлаг мэдээлжээ. 

Аврагчдын мэдээлснээр, Ява арлын дөрвөн оршин суугч түймэртэй тэмцэж байхдаа амиа алдсан байна. 

Индонезын Суматра, Калимантан, мөн хүн ам шигүү суурьшсан Ява аралд ойн түймэр гарсан юм.

Түймэртэй тэмцэхэд тус улсын эрх баригчид бусад орноос тусламж хүссэн билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ