40-65 насны иргэдийн хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-06-14 17:03:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд оршин сууж байгаа 40-65 насны иргэдийг хепатитын В, С вирусын илрүүлэг шинжилгээнд хамруулах ажил маргааш нийслэлийн 9 дүүрэгт  нэгэн зэрэг эхэлнэ гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тус илрүүлэг шинжилгээнд хамрах хүсэлтэй 40-65 насны /1952.01.01-1977.12.31-ний хооронд төрсөниргэд эрүүл мэндийн даатгалын 2016, 2017 оны шимтгэлийг бүрэн төлсөн байх шаардлагатай.
 
Шинжилгээнд хамрахдаа иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр /ЭМД-ын дэвтэр шимтгэл төлсөн, зөрчилгүй байх/, амбулаторийн үзлэгийн карт /Картгүй иргэд шинээр нээлгэх боломжтой/ зэргийг бүрдүүлэн харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандана. Өрхийн эрүүл мэндийн төвдөө баталсан хуваарьт өдрөө ирж бүртгэл хийлгэн, эмчид асуумжийн дагуу зохих мэдээллийг үнэн зөв өгсний дараа цусны шинжилгээ өгөх юм.
 
Энэхүү ажил ирэх есдүгээр сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.
Ж.Болор
Холбоотой мэдээ