Багийн Засаг дарга төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-06-15 16:24:08
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөрийн нээлтийн хүрээнд багийн Засаг дарга нар төрийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр тухайн багт тулгамдаж байгаа асуудлыг  гэрээний хүрээнд хамтарч  шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм.
Тухайлбал: Наран баг Хот байгуулалт, барилга захиалагчийн албатай гэрээ байгуулж 2020 он хүртэл асуудлаа хамтдаа шийдвэрлэнэ гэсэн үг юм. Орхон аймаг 24 багтай. Нэг багт дунджаар 1175 өрх, 4246 хүн ам байгаа нь улсын дунджаас 2 дахин их байгаа юм. Иймд хүн амын нягтаршлаас улбаалж шийдвэрлэх олон асуудал гардаг тул багийн Ажлын алба ачааллаа дийлдэггүй ажээ. Энэ нь төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэхэд бэрхшээл учирдаг гэсэн үг юм. Тиймээс анх удаа багийн Засаг дарга нар төрийн байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо.  Мөн “Багийн хөгжлийг дэмжих” дэд хөтөлбөр батлагдсанаар багт хийгдэх хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой юм.
Б.Оюун-Эрдэнэ
 
Холбоотой мэдээ