МУГЗ Н.Бүтэнбаярт туслах хандивын аянд уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 16:12:03

Улсын Филармонийн Уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач, УГЗ Н.Бүтэнбаярын уран бүтээлийн анд нөхөд, гэр бүлийнхэн Монголын ард түмнээс сэтгэлийн дэм хүслээ.

Тэрбээр Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертын бэлтгэлийн үеэр цус харваснаас болж Улсын клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тархины мэс засал хийх шаардлагатай тул түүний эмчилгээний нийт зардал 150 сая  төгрөг болох аж.

Тиймээс уран бүтээлчид нөхөд нь “Өнө мөнхийн эгшиглэн” хандивын аяныг эхлүүлж, ард түмнээ хандивын аянд нэгдэхийг уриалав.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд