Баянговьчууд 3G сүлжээнд холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 11:38:53
Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Г.Занданшатар өөрийн сонгогдсон тойрог болох Баянхонгор аймгийн говийн сумдад ажиллаж байна. Тэрээр Баянлиг, Баянговь сумдад ажиллаж иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.
Тэрээр Баянговь сумын Цоохорын гуравдугаар багийн нутаг Өл хайрхан хэмээх газар Жи мобайль корпорацийн станцыг суурилуулах ажлын шав тавих ёслолд оролцов. Эл станцыг тус сумын нутагт нэвтрүүлэхэд  тэрээр чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Баянговь сум 3G сүлжээ нэвтрээгүй байсан юм. 
Уг станцын ажил дууссанаар Баянговь сумын Цоохорын гуравдугаар багаас хааш  хаашаа 70 км радиуст малчид өөр хоорондоо чөлөөтэй холбогдох, интернэтээр мэдээлэл солилцох бололцоо бүрдэж байна. Уг сүлжээг дагалдан орж ирж буй интернэтийн 3G сүлжээ цахим мэдээллийн сан дээр ажилладаг төрийн албан хаагчдад энэ үйл явдал тун чухал гэдгийг Баянговь сумын Засаг дарга Б.Эрдэнэбилэг хэлсэн үгэндээ онцоллоо.
                                                                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ