Баянхонгорын музей 10 мянга гаруй үзмэртэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-21 14:47:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал, сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Музей дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдаж эхэлжээ. Тодруулбал, өмнөх улирлаас музейг үзэж сонирхсон иргэдийн тоо хоёр дахин нэмэгдсэн байна.
Тус музей
 Даваа-Баасан гарагт өдөр бүр 09:00 - 18:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд урьдчилсан байдлаар цаг товловол Бямба, Ням гарагт ажиллах боломжтой байдаг байна. Тасалбарын үнийн хувьд насанд хүрэгчид 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг. Тус музей гадны жуулчдад үйлчлэх тусгайлсан тариф байдаггүйгээрээ онцлог. Гадаад, дотоодын ямар ч жуулчин 1000 төгрөгөөр үнэт үзмэрүүдийг үзэх боломжтой аж.
Баянхонгор аймгийн Түүх угсаатны зүйн музей, Байгалийн түүхийн музейд хосгүй ховор үзмэрүүд олон бий. Тарбозарвын бүтэн хэлхээ яс, хүрэл морь, Бадамлянхуа цэцэг, Ламын гэгээний хийдэд залагдаж байсан Цагаан, Ногоон дарь эх бурхад зэргээс гадна ард иргэдийн бэлэглэсэн, худалдсан түүхэн ач холбогдолтой хосгүй үнэт 10 мянга гаруй үзмэртэйн 20 орчим хувь нь олны хүртээл болдог байна.

                                                                                                                        Б.Мөнхзул


Холбоотой мэдээ