Хаврын тариалалт ирэх долоо хоногт дуусна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-06-22 12:44:03
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ хавар тариалалтын талбайгаа 40 хувиар, мөн ногоон тэжээлийг өмнөх жилүүдээс нэмэгдүүлж тариалалт хийж байгаагаараа онцлогтой. Цаашдаа улам нэмэгдэх ажээ.
Энэ хавар Алтайский 530, Алтайский Жнецса гэсэн сортын үрээр 8940 га талбайд улаан буудай тарихаас 7560 га-д, овьёос 150 га-д, тэжээл 1574,1 га-д, тосны ургамал 1050 га-д, төмс 393 га-д, хүнсний ногоо 149,4 га талбайд тус тус тариалалт хийжээ.
Аймгийн дүнгээр нийт 10294 га талбайд тариалалт хийхээс энэ сарын 22-ны байдлаар 10874,5 га талбайд тариалалт хийж хаврын тариалалт 105,6 хувьтай байна. Хаврын тариалалтын ажил ирэх долоо хоногт буюу энэ сарын 30-нд дуусна.
Архангай аймгийн хувьд энэ жил хоёр комбайн, дөрвөн ширхэг дугуйт троктар, үрлэгч гурав гээд тэр бум шахуу төгрөгийн тариалалтын техникийн парк шинэчлэлтийг хийжээ. Эдгээр нь одоогийн тариалалт хийж байгаа талбайдаа хангалттай байгааг ХХААГ-аас мэдээлэв. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ