Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 11:25:16

Хэнтий аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв байгуулсан бөгөөд одоогоор 13 хүүхэд хамарчээ.

Тус төвийг аймгийн ЗДТГ, ДЗОУБ хамтран  байрны асуудлыг шийдэж өгсөн бөгөөд одоогоор тус төвд 7-15 насны багачууд хамрагджээ.

Мөн  хүүхэд багачуудад танин мэдэхүйн боловсрол олгохоос гадна ой тогтоолт сайжруулах, зураг зуруулах, бие биентэйгээ харьцах дадал чадварыг суулгах зориолготой аж.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдээс ямар ажил хийх талаар санал асуулга авч, харилцан хамтарч ажиллахаа тус төвийн багш нар онцоллоо.

Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 810 хүүхэд байдаг бөгөөд төвдөө олон хүүхэд хамруулахын тулд байр орон сууцны хүрэлцээ, урсгал зардал, санхүүжилт зэрэг  шийдэхээр төлөвлөжээ.

О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ