УНТЭ-ийн эмч нар Тайваньд мэргэжил дээшлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-06-23 14:03:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахаар санал солилцсон байна.

Талууд мэдрэлийн эмнэлзүйн чиглэлээр хамтран ажиллах бөгөөд УНТЭ-ээс хоёр эмчийг сургах юм. Уулзалтын үеэр манай эмнэлгээс эрүү нүүрний мэс заслын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлжээ.



Цаашид хоёр тал хамтран ажилласнаар эмч мэргэжилтнүүдийг сургах, харилцан туршлага солилцох олон боломж бүрдэх юм. Тайванийн Үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг нь эрүүл мэндийн бүх чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төдийгүй зүрх судас, цээжний хөндийн нээлттэй мэс засал, нөхөн үржихүйн үр шилжүүлэн суулгалт, эрхтэн шилжүүлэн суулгалтын чиглэлээр Тайваньдаа тэргүүлдэг байна.

Д.Өлзий
Холбоотой мэдээ