Увсад нийт сонгогчдын 68,8 хувь нь саналаа өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт Увс аймагт энэ өглөө орон нутгийн 6 цагаас эхлэж үдшийн 21 цагт дууслаа. Аймгийн хэмжээнд нийтдээ 49769 сонгогч саналаа өгөхөөс нийт сонгогчдын 68,8 хувь нь саналаа өгчээ. Санал хураалтын урьдчилсан дүн мэдээгээр МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 9147, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 5797, МАХН-аас С.Ганбаатар 2809 хүний санал авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах 91 хэсэг аймгийн хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд одоогоор 30 гаруй хэсгийн мэдээ эцэслэж ирээгүй байна. Дээрх хэсгүүдэд сонгуулийн хорооны гишүүд, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээлэл технологийн даамал, цагдаагийн албан хаагчид гээд нийтдээ 860 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байна. Мөн Увс аймгийн хэмжээнд гурван намын 757 ажиглагч бүртгүүлж үнэмлэхээ авснаас гадна сонгуулийн үйл ажиллагаанд ажиглалт хийхээр Европын холбооны хоёр гадаад ажиглагч ажиллаж байна.

Б.Замбал