Сум хөгжүүлэх сангийн зээлийг үр бүтээлтэй зарцуулсан байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн С.Батболд одоогоос гурван жилийн өмнө Сум хөгжүүлэх сангаас үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар жилийн 3 хувийн хүүтэй, 26 сая төгрөгийг 6 жилийн хугацаатай зээл авч байжээ.
Иргэн С.Батболд авсан зээлээрээ өөрийн хийж буй бизнесээ өргөжүүлэн “Iux-oil” авто засварын газрыг байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэхүү авто засварын газар нээгдсэнээр сумандаа шинээр 4-5 хүнийг ажлын байраар хангаж байгаа аж. С.Батболд бүр хүүхэд байх үеээсээ л авто засварын газартай болохыг мөрөөддөг байсан гэнэ. Анх дугуй засварын газраас бизнесийн гараагаа эхэлж байсан тэрээр өнөөдөр багын мөрөөдлөө биелүүлж, авто засварын газартай болсондоо туйлын сэтгэл хангалуун байгаа ажээ.
Тэрээр -“Аливаа бизнесийг шинээр эрхлэж байгаа хэнд ч хүнд хэцүү үе тохиолддог юм билээ. Тэр бүхнийг сэтгэлийн тэнхээ, өөрийн чин зорилго тэмүүллээрээ даван ард нь гарах л хамгийн чухал юм. Өнөөдөр зорилгоо биелүүлж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн хэллээ.
Иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд дэм болох үүднээс олгодог энэхүү сум хөгжүүлэх сангийн зээлийг авсан иргэд С.Батболд шиг үр ашигтай зарцуулах юм бол үр дүнд хүрч болдог ажээ.

Ч.Отгонцэцэг