Хотон шувууны хошуу хил давуулах гээд баригдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид улсын хилээр хууль бусаар олон тооны хотон шувууны хошуу нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлжээ. Уг хэргийг Ховд сумын харьяат С, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат А, С нар бүлэглэн үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Борцгор хотон шувуу нь Монгол Улсын нэн ховор, ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-д болон Олон Улсын нэн ховор амьтны “CITES” жагсаалтад бүртгэгдсэн шувууны нэг юм. Манай улсад хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг уламжлалтай боловч хотон шувууны хошууг хил давуулж байгаагүй. Гэвч сүүлийн үед хотон шувууны хошууны үнэ хар зах зээл дээр 500-800 мянган төгргөөр худалдаалагддаг болсноор барахгүй хил давуулах оролдлого гарсныг ийнхүү илрүүлсэн байна.

Ж.Батсайхан