НАТО-гийн гишүүн 15 улс Афганистанд цэргийн нэмэлт хүч илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ./TASS/. НАТО-гийн гишүүн 15 орон Афганистан руу нэмэлт цэрэг илгээх тухайгаа зарлалаа. Энэ тухай НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг тус эвслийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтанд оролцохоор ирэх үедээ мэдэгджээ.
Нэмэлт цэргийн хүч нь байлдааны бус үүргийг гүйцэтгэх аж.
“НАТО-гийн эвсэл Афганистан дахь цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаа гэдгийг би батлан хэлмээр байна. Гишүүн 15 орон цэргийн нэмэлт хүч гаргах тухайгаа мэдэгдсэн байгаа, харин миний хувьд үүнээс илүү ихийг хүлээж байна. Энэхүү ажиллагаа нь байлдааны үүрэг гүйцэтгэхэд чиглэгдсэн бус харин Афганистаны үндэсний армид дэмжлэг үзүүлэх, цэргүүдийг сургаж бэлтгэх чиглэлд НАТО-гийн цэргийн хүчийг нэгтгэн дайчлах зорилготой” хэмээн Й.Столтенберг хэллээ. Гол анхаарлаа Афганистаны тусгай хүчин болон нисэх хүчнийг бэхжүүлэх, ар талын хангалт, командлал, хяналтын нөөц боломжийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх болно гэдгээ тэрбээр дурдав.
Түүний хэлснээр, Афганистан дахь НАТО-гийн ажиллагааны командлал нийтдээ 4000 орчим цэргийг нэмэлт хүч болгон илгээхийг хүссэн ажээ. Үүнтэй холбогдуулан Их Британийн Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон мэдэгдэхдээ "манай улс 100 цэргээ Афганистанд нэмж илгээнэ" гэсэн байна.

О.Барс