МУИС-ийн элсэлтийн бүртгэлийн хугацаанд өөрчлөлт оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд өөрчлөлт оруулжээ.
Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг долдугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн /салбар сургуулиар гаргахаар болжээ. Тодруулбал орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа долдугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас долдугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдах аж.
Мөн орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулах юм байна. Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах бөгөөд элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй хэмээн МУИС-аас мэдэгдлээ.
Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой долдугаар сарын 7-ны өдөр элсэлт түр зогсоно гэдгийг албаныхан хэллээ.

Б.Заяа