Хэнтий аймагт “Өрхийн бэлэн байдал”-ын 83 сургагч багш бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-02 15:56:17

Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, ДЗМОУБ-ын Хэнтий НХХ, “Бор-Өндөр 2” ОНХХ хамтран олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах төслийн хүрээнд “Өрхийн бэлэн байдал” сургалтыг хэрэгжүүлэв.

Сургалтад Хэнтий аймгийн 19 сум, 4 тосгоны бүх ЗДТГ-ын дарга нар, сургуулийн нийгмийн ажилтнууд, цэцэрлэгийн арга зүйч, нийгмийн ажилтнуудаас бүрдсэн нийт 83 хүн хамрагдлаа. Дээрх оролцогчдын хувьд цаашид энэ сургалтыг сум орон нутагтаа заах “Сургагч багш”-аар бэлтгэгдэсэн байна. 

Уг сургалт нь орон нутаг, иргэдийн гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, өрхийн бэлэн байдлыг сайжруулах, гамшиг ослыг хохирол багатайгаар даван туулах мэдлэгийг өрх бүрт хүргэх зорилготой аж.

Энэ үеэр сургагч багш нарыг “Аврагч мазаалайн зөвлөмж”-үүд, “Өрхийн бэлэн байдал”-ын гарын авлага, “Өсвөрийн аврагч” бэлтгэх багшийн гарын авлага, “Өсвөрийн аврагч”-ын гарын авлага зэрэг цаашид сургалт явуулахад ашиглах сурталчилгааны материалуудаар хангажээ. Мөн сургагч багш нар цаашид явуулах сургалт, арга хэмжээнийхээ талаар санал бодлоо солилцон хэлэлцүүлэг явуулж, шинээр бэлтгэсэн багш нарыг сум орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах төлөвлөгөө гаргуулж, ДЗМОУБ-ын “Хэнтий” НХХ, “Бор-Өндөр 2” ОНХХ-өөс санхүүжүүлэн сумдын дунд болзолт уралдаан зарлалаа.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ