Онцгой байдлын албанд 6 хурандаа цолтон нэмлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-07-03 10:38:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан “Цэргийн цол олгох журам”-ын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваагийн тушаалаар Онцгой байдлын албаны зургаан дэд хурандаад албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосныг  өнгөрсөн баасан гарагт /06.30/ ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал гардууллаа.
ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн тасгийн дарга Р.Болдбаатар, НОБГ-ын Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийн дарга Г.Хүрэлбаатар, ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн захирал У.Ганхөлөг, НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Л.Цэрэндаваа, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсамдан, Ховд аймгийн ОБГ-ын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Ганхуяг нарт хурандаа цол олгов гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ