Долдугаар сарын 05-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.
09.30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана.
10:00 цагт Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хороог Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг “Хүч” спорт хороонд гардуулж өгнө.
11.00 цагт Төрийн ордны А танхимд АН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлав.
11:00 цагт "Ардын хувьсгалын баатрууд" үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээгдэнэ.
11:00 цагт ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн салбарын цаг үеийн асуудлаар ХХААХҮЯ-нд мэдээлэл хийнэ.
11.00 цагт АШУҮИС-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслолын ажиллагаа тус сургуульд болно.
14.00 цагт Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.
MN-Мэдээллийн төвд
11:30 цагт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 300 мянгаас 10 сая төгрөгийн эд хөрөнгийн хулгай гэмт хэрэгт тооцогдохгүй болсон талаар хуульч Н.Ариунболд мэдээлэл хийнэ.
12:30 цагт “Монгол хөөмийн сонгомол” хөөмийн анхны антолог цомгийг танилцуулах хэвлэлийн хурал болно.
13:30 цагт “Одонтой ээжүүдийн холбоо” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.