Монгол улс аюулгүй байдлын яриа хэлэлцээ хийхийг бүс нутгийн орнуудад санал болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Азид хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэх (CICA) Засгийн газрын бус хоёрдугаар чуулган "Азийн итгэлцлийн 25 жил: Азийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө" сэдвийн дор 6 дугаар сарын 28-29-ний өдөр Бээжин хотноо амжилттай боллоо.
Тус чуулганд гишүүн орнуудын засгийн газрын тэргүүнүүд, ажиглагч болон бүс нутгийн Засгийн газрын төлөөлөгчид эрдэмтэн судлаачдын 300 гаруй төлөөлөгч оролцож, “Нэг бүс нэг зам” санаачлагыг хамтдаа бүтээн байгуулах, Азийн бүсийн аюулгүй байдлын өнөөгийн байдал, Кибер орон зайн аюулгүй байдал, Терроризмын эсрэг хамтын ажиллагаа, Цаг уурын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, Санхүүгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөр, Бүсийн аюулгүй байдлыг хангахад Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг зэрэг салбар хуралдаан болов.
Тус хуралд Монгол улсаас ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ж.Баясах Терроризмын эсрэг хамтын ажиллагааны салбар хуралдаанд “Зүүн хойд Азийн аюулгүй байдал ба Монгол Улсын бүс нутагтаа оруулж буй хувь нэмэр” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Тэрбээр илтгэлдээ, "Зүүн Хойд Азийн аюулгүй байдал эмзэг хэвээр байна. Эдгээр асуудал нь хоёр талынх (Япон-Орос, Япон-Хятад, Хятад-Вьетнам) болон олон талынх (БНХАУ-АСЕАН) байна. Энэ бүс нутагт тогтвортой байдал, аюулгүй байдлын хувьд асуудалгүй ганц улс нь Монгол Улс. Монгол Улс газарзүйн онцлог байршил, гадаад харилцааны бололцоогоо ашиглан, бүс нутагтаа зөөлөн хүчний гадаад бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өөрийн улсын “нейтрал байр суурь” бүхий давуу талыг сайтар ашиглан аюулгүй байдлын яриа хэлэлцээ хийхийг бүс нутгийн орнууддаа санал болгож байна" хэмээн дурдав.

Т.Наранмандухай