Өмнөговь, Баянхонгорт газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр буюу долдугаар сарын 04-ний өдөр Өмнөговь, Баянхонгор аймагт газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ.
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн “Цагаан толгой” гэдэг газар өчигдөр 09:40 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэх мэдээ өгчээ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Айраг багийн “Зоогийн зуух” гэдэг газар 11:34 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлж, аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын багийн Засаг даргаас тодруулахад "иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй" гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Ж.Батсайхан