Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-02 18:23:03

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпиний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 9-11-ний өдөр БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзян болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар тус тус бараалхах аж.

Холбоотой мэдээ